Б.Бадрал: Төв цэвэрлэх байгууламжийг засварлах явцад хэрэглээний усыг хязгаарлахгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 05

Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ  сарын 15-наас эхлүүлэхээр боллоо. Засварын  үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно.


Ер нь жил бүр  Төв цэвэрлэх байгууламжид тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Энэ жилийн хувьд шугамын цооролт ихтэй учир  48 цагаар зогсоох болсон. Засвар хийх 2 хоногт  хэрэглээний усаа багасгахыг иргэдээсээ хүсье гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээгэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх